ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан "Нээлттэй өдөрлөг" зохион байгуулав. ХУД-ийн Улсын бүртгэлийн хэлтэс Д.Бадамрагчаа, Э.Бат-очир, ИТХ-ын Төлөөлөгч Ч.Базарзаяа, Төлөөлөгч, Засаг дарга ц.Чинзоригт нар санхүүгийн дэмжлэг үзүүлж шинэ төрсөн 14 хүүхэд, Гэрлэлтээ батлуулсан 2 хосод гарын бэлэг, Дурсамж хадгалуулав. Энэхүү арга хэмжээнд "Хаан хуур" чуулгын морин хуурчид,49-р цэцэрлэгийн авъяаслаг бяцхан хүүхдүүд сайн дурын уран сайханчид ая дуугаа өргөв. Уг арга хэмжээнд 50 орчим хүн хамрагдаж оролцогчдын сэтгэлд хүрсэн сайхан арга хэмжээ боллоо.
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт