ӨГӨӨМӨР ӨДӨР ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО
Хан-Уул дүүргийн ажилчны алдар талбайд өгөөмөр өдөрлөг зохион байгуулагдлаа. Өдөрлөгөөр иргэд өөрт хэрэглэгдэхгүй болсон ч бусдад хэрэгтэй зүйлсээ авчирч үнэгүй болон хямд үнээр өгөх, солилцох зэрэг хэрэг тустай үйл ажиллагаа явагдав. Жил бүр явагддаг уг арга хэмжээнд тус хорооны ажилтнууд болон Э. Батнавч эрхлэгчтэй 250 дугаар цэцэрлэгийн хамт олон, Мөнх-Үйлс СӨХ-ийн дарга Ц. Болормаа нар 390 гаран төрлийн гутал, цүнх, нярайн хувцас, ном, бусад эд хэрэглэлийг хэрэгтэй хүмүүст нь үнэ төлбөргүй тараав. Олон улсад өргөн хүрээнд зохиогддог уг үйл ажиллагааг эмэгтэйчүүдийн байгууллага улсын хэмжээнд зохион байгуулж байгаа бөгөөд ХУД-т дүүргийн ЗДТГ, ЖДҮХТ хамтран зохион байгууллаа.
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт