МОРИН ДАВААНД 1,2 КМ ЗАСМАЛ ЗАМЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Морин хороололд тухайн үеийн дүүргийн удирдлагууд 1999 оноос айлуудыг сууришуулж эхэлсэн бөгөөд одоогоор 770 өрхийн 3000 орчим иргэн оршин сууж байна. Уг хорооллын зүүн, баруун төв замуудыг 2016, 2017, 2018 онуудад борооны усаар хагарал үүссэн замуудыг дүүрэг, хорооны удирдлагууд уулын дайргаар хучиж, автогредер, индүү зэрэг техникээр засварлаж байсан бол 2018 оны улсын төсөвт энэхүү замын 1.2 тэрбум төгрөгийг УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б. Энх-Амгалан суулгаж, засмал замын ажлыг эхлүүллээ. Замын ажлыг Заабар ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд энэ ондоо багтааж, чанарын өндөр түвшинд гүйцэтгэхээр ажиллаж байна. Зүүн төвлөрсөн замын хэсгийн замыг ирэх 2020-2021 оны төсөвт суулгуулах саналыг хүргүүлэх бөгөөд зам дагуу байрласан 34 өндөр хүчдэлийн шонг холдуулах томхон ажил бидний өмнө байгааг мөн иргэддээ дуулгалаа. Тун удалгүй иргэд маань эрүүл, аюулгүй орчныг хангасан замаар зорчих болно.
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт