ЭНЭ ОНД 10 ДУГААР ХОРООНД , НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ОНХС БОЛОН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА БОЛОН ААН-ИЙН ХӨРӨНГӨӨР 158 САЯ ТӨГРӨГНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДСЭН БАЙНА
НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ОНХС-ИЙН ХӨРӨНГӨӨР
Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 7 дугаар байрны орчимд Ахмадын чийрэгжилт, тоглоомын талбайн тохижилтын ажил 63 сая төгрөгөөр хийгдсэн.
ХОРООНЫ ЗАСАГ ДАРГЫН САНАЛ САНААЧИЛГА ХӨРӨНГӨӨР
Тус хорооны нутаг дэвсгэр дэх тоглоомын талбайн болон ил задгай цахилгааны утасны шалгалтыг явуулж хугацаатай үүрэг өгсөн. Үүний үр дүнд ил задгай цахилгааны утаснуудыг далдалж аюулгүй болгож байна. Морин давааны тоглоомын талбайн эвдрэлтэй хаалт торнуудад төлөөлөгч, Засаг дарга Ц. Чинзоригт 167 м булан төмөр, 47 м кв төмөр, бусад материалуудыг 1 сая төгрөгөөр худалдан авч бүрэн бүтэн болгууллаа.
30 а байрны оршин суугчдын хүсэлтээр тус байрны харалдаа Нисэхийн далан сувгийн шуудууны дээгүүр байсан явган хүний хуучин гүүрийг Засаг дарга Ц.Чинзоригт өөрийн зүгээс 1,7 сая төгрөгөөр засварлах ажлыг хийж гүйцэтгэлээ.
Манай хороо-Миний гудамж аяны хүрээнд хорооны гадна үүд орчмоо тохижуулж, хайс хашлагаа будан, хог ангилан ялгах ажлыг эрчимжүүлэхийн тулд хорооны гадна орчинд 4 өнгийн хогийн савыг байршуулахад 750000 төгрөг зарцуулсан.
Буянт-Ухаа 2 хорооллын 250-р цэцэрлэгийн 10-н бүлгийн сургалтын танхим болон гадна талбайд нийт 16 ш камер суурилуулж багш, эцэг, эхчүүдэд танилцуулав. Хүүхэд багачуудын сургалтын нөхцөл байдал, багш, эцэг, эхчүүдийн санал хүсэлт зэрэг тал талын нөхцөл байдлыг харгалзан үзэж өөрийн зүгээс 5.400.000 төгрөг зарцуулж уг ажлыг хийж гүйцэтгүүллээ. Уг камер нь Hikivision брэндийн нягтаршил сайтай камерууд бөгөөд бичлэгээ 30 хоног хадгалах хард дисктэй тул энэ хугацаанд бичлэг ухраан үзэх, хуулж авах боломжтой.
АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА, ИРГЭНИЙ ХӨРӨНГӨӨР
62 дугаар байранд оршин суугч иргэн хороотой хамтран тус байрны өмнөх талбайд 10 сая төгрөгний өртөг бүхий хүүхдийн тоглоомын талбайг шинээр байгуулсан.
Улсын баяр наадмыг угтаж Хан-уул Дүүрэг Аравдугаар Хороо ны ЗД-ын ажлын алба, иргэдтэйгээ хамтран төв зам дагуух явган зам, талбай, 2-р байрны урд байрлах хогийн савыг будаж, засаж сайжруулахад 500000 төгрөгний материал орсон
Хог хаягдлыг ангилан ялгах ажлыг эрчимжүүлэхийн тулд хорооны Засаг даргын 116 тоот албан бичгийг аж ахуй нэгж байгууллагуудад хүргүүлж, мөн хогийн савны судалгааг гаргасан. Одоогийн байдлаар 30 байгууллага 4 өнгийн хогийн савтай болход 2,4 сая төгрөг зарцуулсан байна.
Морингийн 6-дугаар гудамжинд Монгол ногоо төсөлд хамрагддаг 18 өрх байдаг. Үүнээс 15 өрх нь хорооны Засаг даргын санаачилснаар гудамжаа жишиг болгохоор хашаагаа зосдож, хаалгаа будаж хээ тавьсан. 1 өрхөөс 20000 төгрөг , нийт 300000 төгрөгний ажил одоогийн байдлаар хийгдсэн байна.
Морингийн 8 дугаар гудамжны Монгол ногоо төсөлд хамрагддаг 10 өрх гудамжаа жишиг болгохоор хашаагаа зосдож, хаалгаа будаж хээ тавьсан. 1 өрхөөс 20000 төгрөг , нийт 200000 төгрөгний ажил одоогийн байдлаар хийгдсэн байна.
Иргэн Ж.Очирбатынх 2018 онд Манай хороо –Миний гудамж аяны хүрээнд тохижилтын ажлаараа шалгарч Нийслэлийн тэргүүний өрхөөр шалгарч Нийслэлийн Засаг даргын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Хашааны гадна болон дотор өнгө үзэмжинд анхаарч 40-50 сая төгрөгийн тохижилтийн олон ажил хийсэн.
Тус хорооны 61/1, 61/2-р байруудын гадна талын засварыг оршин суугчдын санал хүсэлтээр засварлуулах ажил амжилттай явагдаж байна. Иргэд орон сууцныхаа гаднах байдлыг сайжруулах ажлыг өөрсдийн хөрөнгөө гаргаж хийлгэж байгаа бөгөөд ДИХТ, 10-р хороон засаг дарга Ц. Чинзоригт зохион байгуулж нэг стандарт, чанар, өнгөтэй болгохоор ажиллаж байна. Уг байрны тоосгон хананд шавар тогтохгүй унаад байгаа тул 10 см-ийн зузаантай стандартын хөөсөнцөр хавтангаар фасадыг хийж гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар хүйтний эрч нэмэгдэж байгаатай холбогдуулан байрны ар тал болон гаднах өнгийг ирэх хавар дуусгах бөгөөд байрны ерөнхий өнгийг шар, цагааны хослолтой байхаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт