АХМАД ЗАЛУУ ҮЕИЙН ЗАЛГАМЖ ХОЙЧ ХОЛБОО ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХУД-ийн 9,10,16 дугаар хороодын Буянт-Ухаа бүсийн ахмадын зөвлөлөөс "Ахмад,залуу хойч үеийн залгамж холбоо" өдөрлөгийг 2018 оны 6 дугаар сарын 6-ны зохион байгууллаа. Өдөрлөгт дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Ч.Базарзаяа, төлөөлөгч, 10 дугаар хорооны Засаг дарга ц.Чинзоригт, дүүргийн Ахмадын зөвлөлийн дарга Ц.Совдоо, 9-р хорооны Засаг дарга М.Насанжаргал, ахмадын зөвлөлийн дарга нар болон ахмадууд оролцлоо. Ахмадын бүсийн үйл ажиллагаанд авъяаслаг бяцхан хүүхдүүд, хорооны ажилтнууд, ахмадууд урлагийн тоглолт үзүүлж ая дууны мэнд хүргэн нийтийн цэнгээнт бүжгийн тэмцээнийг зохион байгуулж шалгарсан ахмадуудыг урамшуулав. Үйл ажиллагаа явуулах байраар тусалж дэмжсэн Агуу хайрын өргөө сүмийн хамт олонд талархал илэрхийлье.
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт