61,62 ДУГААР БАЙРНЫ ОРШИН СУУГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 10 дугаар хорооны Засаг дарга Ц.Чинзоригт 61/1,61/2 дугаар байрны гадаа ажиллаж оршин суугчидтай уулзлаа. Тус байрны иргэд гадна талын фасад, дээд давхарын айлуудын агааржуулалт байхгүйгээс мөөгөнцөртсөн болон бусад тохижилтын асуудлуудыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг өглөө. Фасадны шинэчлэл, засварын ажлыг дүүрэг нийслэлийн түвшинд тавихад төсвийн хүндрэлээс шалтгаалан шийдэгдэх хугацаа их орох тул  оршин суугчид нэгдсэн журмаар чанартай фасад өөрсдийн хөрөнгөөр хийх санал гаргаж хороотой нэгдсэн зохион байгуулалтанд орж шийдвэрлэх тал дээр санал нэг байв. Уулзалтанд Буянт-Ухаа СӨХ-ийн дарга Д.Ганчимэг байлцаж оршин суугчдын санал, гомдлыг хүлээн авч боломжит ажлуудыг шийдвэрлэхээр боллоо.
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт