ЗАСАГ ДАРГА Ц.ЧИНЗОРИГТ ЭРДМИЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Хан-Уул дүүргийн Ерөнхий Боловсролын Сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн "Эрдмийн баяр" нэгэн зэрэг зохион байгуулагдлаа. Буянт-Ухаа" цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн 4 бүлгийн 131 сурагч мөнгөн хонхоо энгэртээ зүүж, эрдмийн баярын өдөрлөгөө ээж, аав, үе үеийн багш, дүүрэг хорооны удирдлагуудын хамтаар баяраа тэмдэглэлээ. Баярын үеэр сурлага, урлаг, спортоороо бусдыгаа манлайлан суралцсан сурагчдад шагнал гардуулахын зэрэгцээ ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 10-р хорооны Засаг дарга Ц.Чинзоригт сургуулийн удирлага болон сурагчдад гарын бэлэг дурсгалын зүйл гардуулав. Мөнгөн хонхны баяраа тэмдэглэж байгаа нийт сурагчиддаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт