МОРИН ДАВАА,БУЯНТ-УХАА 2 ХОРООЛЛЫН ЧИГЛЭЛД БОГИНО РЕЙСИЙН АВТОБУСНЫ ЧИГЛЭЛ ГАРГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
ДИТХ-ын Төлөөлөгч, хорооны Засаг дарга Ц. Чинзоригт Дүүргийн Засаг дарга Ж. Алдаржавхлангаар уламжлуулан нийслэлийн тээврийн газрын төлөвлөлтийн мэргэжилтэн н. Хонгорзулын хамт Морин даваа-Буянт-Ухаа 2 хорооллын чиглэлд богино рейсийн автобусны чиглэл гаргуулахаар ажиллаж байна. Мэргэжилтэнд Зам маршрутаа үзүүллээ. Нэг талдаа Морингийн 7-р гудамжны худгийн хажууд эцсийн зогсоол хийж буцаж эргэнэ. Ингэснээр Морингоос Буянт-Ухаа спорт ордон хүртэлх буудлуудад буугаад нисэхийн хойгуур, урдуур чиглэлд суух, буцах, Буянт-Ухаа 2 хорооллын иргэд мөн Буянт-Ухаа спорт ордны буудлаас тус тусын чиглэлд суух, буцаж ирэх боломжтой болох юм. Богины автобус нь 5-10' зайтай явах ба ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд автобусны хөнгөлөлтөө эдлэх бүрэн боломжтой болох юм. Уртын чиглэлүүдэд санал хүргүүлсэн боловч автобусны машин цагийн санхүүгийн хүндрэлээс үүдэн шийдэгдэх нь удаашралтай байгаа тул нийслэлийн тээврийн газрын даргатай ярилцаад богины рейс гаргах асуудлыг тавьж буй юм.
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт