МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙН НИЙГЭМЛЭГИЙН ШАГНАЛ ХҮРТЭВ
МУЗН-нийгэмлэг Монгол улсад үүссэний 80 жилийн ойн хүрээнд нийслэлийн хүмүүнлэгийн үйлсийн манлайлагчдыг алдаршуулах ёслолын арга хэмжээ Соёлын төв өргөөнд боллоо. Уг арга хэмжээнд олон сайхан хүндтэй хүмүүнлэгийн үйлстэн, цусны донор эрхмүүдийг алдаршуулан шагнасан бөгөөд ХУД-ийн Боловсролын хэлтсийн дарга Ж. Отгонхорлоог хүмүүнлэгийн манлайлагч өргөмжлөлөөр, мөн сайн дураараа хүмүүнлэгийн үйлсэд нэгдэж "Анхан шатны хороо"гоо байгуулж ажиллаж байгаа Ц. Чинзоригт даргатай Хан-Уул дүүргийн аравдугаар хорооны хамт олныг "Манлайлагч хамт олон" өргөмжлөлөөр шагнаж урамшуулав.
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт