ХОРООНЫ ИРГЭДИЙН ДУНД ШАТРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хорооны иргэдийн дунд Ахмадууд, Залуучууд, өсвөр үеийнхний Шатрын тэмцээн болж өндөрлөлөө.
Хорооны ИНХ-ын дарга тэргүүлэгчид, Залуучуудын төлөөлөл болон Засаг даргын санаачлагаар 2019.04.13 нд хорооны ахмадын байранд болсон шатрын тэмцээнд нийт 33-н тамирчин оролцлоо. "Ахмадын эрэгтэй төрөлд" Х.Цэдэв "Алтан медаль, Л.Отгонбаяр "Мөнгөн медаль, Б.Төмөрбаатар "Хүрэл медаль, #Эмэгтэй төрөлд,Д.Цэцэгбадам "Алтан медаль, С.Содном "Мөнгөн медаль, Ц.Сайнзаяа "Хүрэл медаль мөнгөн шагнал тус тус хүртсэн бол
"Хүүхдийн 8-12 насны төрөлд 1-р байр Д.Тод-эрдэнэ, 2-р байр Б.Энх-ачлал, 3-р байр М.Тулга гарын бэлэг тус тус хүртлээ. Арга хэмжээнд ХУД-ийн ИТХ-ын Төлөөлөгч, Хорооны Засаг дарга Ц.Чинзоригт, ИТХ-Төлөөлөгч Ч.Базарзаяа ИНХ-ын дарга Д.Дашдорж бусад тэргүүлэгчид, Ахмадын зөвлөлийн дарга, тэргүүлэгч нар оролцлоо. Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад хорооны залуучуудын төлөөлөл идэвхтэй оролцсон бөгөөд НБУГ-ын тасгийн дарга Ц. Рагчаасүрэн тэмцээний шагналд 100.0 төгрөг хандивлалаа.
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт