10-Р ХОРООНЫ ИРГЭН НАРАНЦЭЦЭГТ ШАГНАЛ ГАРДУУЛАВ
Тус хорооны 35а байрны оршин суугч өндөр настан Г. Наранцэцэг нь байрныхаа ойр орчмын газруудыг өөрийн санаачилгаар өглөө бүр 06 цагаас эхлэн цэвэрлэдэг. Энэхүү сайн дурын ажлыг урамшуулж Нийслэлийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны зөвлөх, 10-р хорооны ИНХ-ын тэргүүлэгч П. Сайнчулуун болон хорооны ИНХ-ын тэргүүлэгч, ахмадын зөвлөлийн дарга Ш. Адьяасүрэн нар шагнаж бэлэг гардуулав. Иргэн Г. Наранцэцэг ярихдаа; хүн хөгширч үхдэггүй хөшиж үхдэг гэдэг. Тийм ч учраас эгчид нь дасгал хөдөлгөөн болж, биенд сайн байдаг гэж байсан. Уг иргэний үйл ажиллагааг олон нийтэд таниулах зорилгоор Монголын үндэсний ТВ-ийн нэвтрүүлэгт оролцуулав. Нэвтрүүлэг Бямба гарагийн орой 19:40'-д цацагдана. Г. Наранцэцэг танд иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлж, урт удаан наслахыг хүсэн ерөөе.
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт