АХМАДЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
Олон улсын ахмадын эрхийг хамгаалах өдөр, Монголын ахмадын баярыг угтаж ахмад тариаланчдын ургацын баяр, ахмад үйлдвэрлэгч өдөрлөг зохион байгуулсан бөгөөд өдрийн үйлчилгээ хорооны байранд явагдаж байна. 
Хорооны ахмадын арга хэмжээнд ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 10-р хорооны Засаг дарга Ц. Чинзоригт, мөн төлөөлөгч, дүүргийн НҮА-ны дарга Ч. Базарзаяа, ИНХ-ын дарга Д. Дашдорж, тэргүүлэгч, ахмадын дарга Ш. Адъяасүрэн, тэргүүлэгч Н. Байгалмаа, БУЦС-ын захирал Ө. Болормаа нар хүрэлцэн ирж хороо, дүүргийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог, өрхийн үйлдвэрлэл эрхэлж танилцуулсан, хашаандаа ногоо тарьж үлгэр дууриалал болсон ахмадуудыг дүүргийн засаг даргын "жуух бичиг", "өргөмжлөл", дүүргийн ахмадын "хүндэт тэмдэг"-ээр шагнасныг гардууллаа. Мөн урлагийн тоглолт үзүүлж, гарын бэлгийг гардуулж хүндэтгэл үзүүлэв. Үргэлжлүүлэн хороон засаг дарга болон хэсгийн ахлагч нар гэрээр хэвтэрт байгаа ахмадуудаар орж хүндэтгэл үзүүлж байна.
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт