ИРГЭН Ж.ОЧИРБАТЫНХ МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ АЯНЫ ХҮРЭЭНД ШИЛДЭГ ТОХИЖИЛТТОЙ ӨРХӨӨР НИЙСЛЭЛД ШАЛГУУЛЛАА
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар хэрэгжүүлж байгаа "манай хороо-миний гудамж аян"-ны шилдэг тохижилттой өрхөд тус хорооны Морин 5-201 тоотод оршин суух Ж. Очирбатынх Хан-Уул дүүргээс шалгаран нийслэлийн 9 дүүргийн шалгаруулалтанд оролцож байна. Шалгаруулалтыг нийслэлийн захирагчийн ажлын албаны захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга н. Энхцэцэг даргаар ахлуулсан ажлын хэсэг явуулж байна. Иргэн Ж. Очирбат нь хүүхдэд ээлтэй эко орчин бүрдүүлсэн тоглоомын талбай, усан оргилуур, явган зам, замын гэрэлтүүлэг, зүлэг, мод бут, ханан дээрх үлгэрийн баатруудын зураг, худаг, хүлэмж, дуслын усалгааны систем зэрэг хөлс хүч, хөрөнгө, сэтгэл шингэсэн ажлуудаараа оролцож байна. Нийслэлийн ажлын хэсгээс гацуур, монос, хайлаас, агч мод зэрэг 10 модны суулгац бэлэглэлээ. 
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт