61/1,61/2 ДУГААР БАЙРУУДЫН ГАДНА ТАЛЫН ЗАСВАРЫГ ЗАСВАРЛУУЛАХ АЖИЛ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА
Тус хорооны 61/1, 61/2-р байруудын гадна талын засварыг оршин суугчдын санал хүсэлтээр засварлуулах ажил амжилттай явагдаж байна. Иргэд орон сууцныхаа гаднах байдлыг сайжруулах ажлыг өөрсдийн хөрөнгөө гаргаж хийлгэж байгаа бөгөөд ДИХТ, 10-р хороон засаг дарга Ц. Чинзоригт зохион байгуулж нэг стандарт, чанар, өнгөтэй болгохоор ажиллаж байна. Уг байрны тоосгон хананд шавар тогтохгүй унаад байгаа тул 10 см-ийн зузаантай стандартын хөөсөнцөр хавтангаар фасадыг хийж гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар хүйтний эрч нэмэгдэж байгаатай холбогдуулан байрны ар тал болон гаднах өнгийг ирэх хавар дуусгах бөгөөд байрны ерөнхий өнгийг шар, цагааны хослолтой байхаар төлөвлөж байна
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт