ЭХ ҮРСИЙН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
ХУД-ийн Засаг дарга Ж. Алдаржавхлан, ИТХ-ын Төлөөлөгч 10р хорооны Засаг дарга Ц.Чинзоригт, ИТХ-ын Төлөөлөгч Тэргүүлэгч Ч.Базарзаяа нар Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан, нутаг дэвсгэрт байрлах 49, 230, 219, 250-р цэцэрлэг болон 135-р сургуулийн нийт 150 хүүхэд, зорилтот бүлгийн 100 хүүхдэд бэлэг өглөө. Авьяаслаг бяцхан хүүхдүүд маань баяр дээрээ урлагийн номеруудаар мэндчилгээ дэвшүүлж сюрприз барив. 10-р Хорооны хүчирхийллийн эсрэг Хамтарсан багийн гишүүд Янгирхайрхан ХХК тай хамтран зорилтот бүлгийн 50 хүүхдэд "хүүхдийн баярын мэнд" хүргэж бэлэг гардуулав. Хорооны албан хаагчдын хүүхэд багачуудад НБЭЭХ-ны ХУД-ийн салбар зөвлөлийн дарга н. Баярмаа баярын бэлэг тус тус гардууллаа. Хүүхдийн баярын үйл ажиллагаанд нийт 500 гаран хүүхдэд гарын бэлэг гардуулан өгснөөс гадна хийлдэг гулсуураар тоглуулж хүүхэд багачууддаа бэлэг барьж хамтдаа тэмдэглэн өнгөрүүллээ. Хамтран ажиллаж дэмжиж тусалсан Нийслэлийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны ХУД дэх салбар зөвлөл, Амин тус өрхийн эмнэлэг, Бат бэх ремикон ХХК, "Намчин" нийгэмд үйлчилдэг ТББ, Монголын бартаат замын авто мастеруудын холбоо ТББ, "Янгир" супермаркетийн хамт олонд маш их баярлалаа. Та бүхний ажилд үйлсд өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт