ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ-Д ИДЭВХИТЭЙ ОРОЛЦООРОЙ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 11:00 цагт "ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ" уриатайгаар бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Цэвэрлэгээг нэгэн зэрэг нийслэл даяар 11:00 цагт эхлүүлэх бөгөөд иргэд,ААН, байгууллагууд 90 минутын турш ойр орчмынхоо хог хаягдлыг цэвэрлэж хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж,сандал, хогийн сав,үүд довжоогоо угааж, гадна талбайгаа чийгшүүлэх юм. Их цэвэрлэгээний 90 минут 11:00 цагаас тоолж эхлэх ба энэ хугацаанд ААН, байгууллагуудыг үйл ажиллагаагаа түр зогсоож, хотоо цэвэрлэх ажилд нэгдэхийг уриалж байна. Мөн энэхүү 90 минутын хугацаанд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолоч нарыг их гэрлээ асааж, 11:00 цагт дуут дохиогоо 3 удаа өгч их цэвэрлэгээнд нэгдэхийг уриалж байна.
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт