Хан-Уул дүүргийн хороодын ахмадуудын дунд зохион байгуулах 2018 оны хаврын тэмцээний удирдамж
НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООДЫН
АХМАДУУДЫН 2018 ОНЫ ХАВРЫН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ
Нэг. Тэмцээний зорилго
Хан-Уул дүүргийн ахмадуудын дунд анх удаа зохиогдож буй спорт аялалын тэмцээнд ахмадуудад хөдөлгөөн, спорт аялалын ач холбогдлыг ойлгуулж тэдний эрүүл мэнд дээшлүүлэх, байгалийн эрүүл агаарт гаргах, явган аялалын ач холбогдлыг сурталчилах, явган аялалын нийслэлийн ахмадын тэмцээнд оролцох шилдэг баг, тамирчдыг шалгаруулах хороодын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдэнэ.
Хоёр. Тэмцээний хугацаа, чиглэл, удирдлага
Тэмцээнийг 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Богд уулын Жаргалантын аманд байгуулна. Нээлтийн ажиллагааг 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 9:00 цагт Яармаг дахь ордоны өмнөх талбай дээр хийж 9:30 цагт явган аялалаар явж Жаргалантын аманд тэмцээнийг эхэлнэ.
Гурав. Тэмцээний заавар
Тэмцээнд хороо тус бүрээс 6 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцоно. Нэг баг нэг эрэгтэй, эмэгтэй бүр 3 хүнээс бүрдэнэ. Баг нь дасгалжуулагчтай байж болно. Тэмцээнийг таван төрлөөр явуулж баг бүрийг нийт авсан онооны нийлбэр дүнгээр байр эзлүүлж шалгаруулж алт, мөнгө, хүрэл медалиар шагнана.
Тэмцээний төрөл:
1. Газрын зураг дээр луужинг, шугам ашиглаж байршил тогтоох тэмцээн
2. Уулын оргил эзлэх тэмцээн
3. Нуувч илрүүлэх тэмцээн
4. Хөгжилтэй буухиа тэмцээн
5. Багийн ахлагчдын дунд “Би чадна” тэмцээн
Нэмэлт оноо өгөх төрөл
1. Аялалын цувааны сахилга, зохион байгуулалт
2. Аялагчдын хувийн болон багийн бэлтгэл, техник хэрэгслийн үзлэг
3. Отгийн болон галын аюулгүй байдал, байгаль хамгаалал
Дөрөв. Дүгнэх журам, олгох шагнал
Бүх тэмцээний нийлбэр болон нэмэлт онооны нийлбэр дүнгээр байр эзлүүлж алт, мөнгө, хүрэл медаль мөнгөн шагнал олгоно.
- 1 дүгээр байр Өргөмжлөл, Алтан медаль 200.000 төгрөг
- 2 дугаар байр Өргөмжлөл, Мөнгөн медаль 150.000 төгрөг
- 3 дугаар байр Өргөмжлөл, хүрэл медаль 100.000 төгрөг
- Тусгай байр Өргөмжлөл, 50.000 төгрөг
Тав. Бэлтгэл ажлын талаар
Тэмцээнд оролцох багууд өөрийн онцлогийг харуулсан таних тэмдэг, нэгэн жигдийн хувцастай байна.Баг бүр аяны майхан, нэг өдрийн хоолны хүнс, ундны ус, тогоо шанага, газан плитка, эмийн сан, уулын олс, хүн бүр аяны үүргэвч, солих гутал, бэлтгэлийн хувцас зэргийг бэлтгэнэ. Тэмцээнд оролцох тамирчин нэг бүр байгаль орчины хураамж, мандатын үн бүгд 3500 төгрөг, дасгалжуулагч багш 2500 төгрөгийн хураамжийг тэмцээнийг зохион байгуулагч нарийн бичиг дарга – шүүгчид бэлнээр буюу дансаар тушааж эрхээ авна. Хорооны баг тамирчдын мэдүүлгийг 4 дүгээр сарын 18-ны дотор дүүргийн ахмадын хороонд авч ирж өгөх ба энэ өдрийн 17:00 цагт техникийн зөвлөгөөн хийнэ. Техникийн зөвлөгөөнд багийн ахлагчид, дасгалжуулагчид бэлэн цугларсан байна.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Ахмадын хороо,
Спорт аялалын “Тэмүүлэл” клуб
Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо
УТАС:99934126, 99456258
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт