МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 98 ЖИЛИЙН ОЙГ УГТАН ЗОХИОН БАЙГУУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭНД ИРГЭДЭЭ ХАМРУУЛЛАА
ХУД-ийн ЗДТГ, Цэргийн штабаас "Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ой"-г тохиолдуулан батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан ахмадуудад нээлттэй өдөрлөгийг Хүннү моллд зохион байгуулсан. Энэ арга хэмжээнд тус хорооноос 50 иргэн, хорооны албан хаагч, хэсгийн ахлагч нар хамрагдсан.  Амжилттай ажиллаж байгаа алба хаагчдад болон ахлах сурагчдын дунд зохиосон "Халх голын ялалтын 80 жил" сэдэвт эссэ бичлэгийн уралдаан, цэрэгжил спортын Дөл тэмцээнд амжилттай оролцож байр эзэлсэн хүүхдүүдийг ХУД-ийн ИТХ-ын дарга Б. Цэрэн, ХУДЗДТГ-ын дарга Б. Энхболд, ХУД-ийн цэргийн штабын дарга А. Баттулга нар өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт