ЖАРГАЛАН ЭКО ХОТХОНЫ ӨРХҮҮДЭЭР ОРЖ САНАЛ ХҮСЭЛТИЙГ НЬ СОНСОЖ АЖИЛЛАЛАА
Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч 10-р хорооны Засаг дарга Ц.Чинзоригт нутаг дэвсгэрийн хороолол Жаргалан эко хотхоны иргэдтэй гэрээр айлчилж иргэдийн санал бодлыг сонсож тулгамдаж буй асуудал дээр санал солилцож тодорхой ажлууд дээр анхаарал хандуулж ажиллахаар боллоо. Жаргалан эко хотхон нь 2011 оны сүүлээр ашиглалтанд орсон бөгөөд нийт 50 гаран хаус байртай 106 өрх амьдардаг хотхон юм. Сүүлийн хэдэн жил Хорооны Засаг даргын ажлын алба хотхонд ирж ажиллаж байгаагүйг дуулгаж иргэд ихээр баярлаж талархан хүлээж авлаа.
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт