ХАМТРАН ТУРШЛАГА СОЛИЛЦОВ
2018 оны 05 сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 10-р хорооны ажлын алба, 49-р цэцэрлэгийн эрхлэгч Б. Оюунцэцэг болон багш ажилтнууд нар хамтран Төв аймгийн Алтанбулаг сумын Г.Баасанжаргал эрхлэгчтэй Ирээдүй цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран туршлага солилцлоо. Энэхүү ажил нь Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Алтанбулаг сумын Засаг дарга Д. Батсуурь, ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 10-р хороон Засаг дарга Ц. Чинзоригт нарын баталсан удирдамжийн дагуу цэцэрлэгийн удирдлагууд, багш ажилчдын ажлын онцлог үйл ажиллагаатай танилцах, хүүхэд бүрийг хөгжүүлэх ажлын сайн туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлын хүрээнд явагдлаа. Мөн Сумын ИТХ-ын дарга Н.Батмөнх, Сумын Засаг даргын орлогч Д. Баярмагнай нартай уулзав. Халуун дотноор хүлээн авч туршлагаа хуваалцсан Төв аймгийн Алтанбулаг сумын удирдлагууд болон Ирээдүй цэцэрлэгийн эрхлэгч, багш хамт олонд хорооны иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт