ШАРИЛЖГҮЙ УЛААНБААТАР АЯНЫ ХҮРЭЭНД ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн Засаг Даргын орлогч А.Амартүвшингийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №05/321 тоот албан бичгийн дагуу, мөн “Шарилжгүй Улаанбаатар” аяны хүрээнд тус хорооны нутаг дэвсгэрт “Бүх нийтийн их цэвэрлэгээ”-ний ажлыг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр /Баасан гараг/-т зохион байгуулж явууллаа. 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №05/321 тоот албан бичгийг 81 байгууллага аж ахуйн нэгжүүдэд 2018 оны 06 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд олшруулан тарааж өгч гарын үсэг зуруулсан. Хэсгийн ахлагч нар хариуцсан хэсгийнхээ айл өрх, аж ахуй нэгжүүдээр явж хяналт тавьж, цэвэрлэгээнд гараагүй байсан иргэн, ААН-дэд шаардлага тавьж цэвэрлэгээнд нь гаргав. 105 байгууллагын 310 иргэн 2000 м 2 талбайн хогийг цэвэрлэж 1 рейс буюу 1 тн хогийг ачиж зайлуулсан.

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт