Хороо 50 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ
Хорооны 50 жилийн ойн баяр 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тохиож тус хороонд ажиллаж амьдарч буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, болон хороог үүсгэн байгуулалцсан үе үеийн ахмадууд хамтдаа хагас зууны түүхээ тодотгож баярын хурлаар ололт амжилтаа дүгнэлээ. Тус хороо нь анх 1957 онд иргэний нисэхийн автобаазын харъяа хороо болж үүсгэн байгуулагдаж, 1967 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Орон сууц гудамж нэртэй нутгийн анхан шатны нэгж  болж байгуулагдаж байсан. Улмаар Ажилчны районы 12 дугаар хороо болж өргөжсөн Хан-Уул дүүргийн ууган хороодын нэг юм.
Монгол Улсын Их Хурлын 1992 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 23 дугаар тогтоолоор Засаг захиргааны нэгж байгууллагын шинэчлэгдсэн хуваарийн дагуу Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо болон зохион байгуулагдсан түүхтэй. Эдүгээ Нисэх, Морингийн даваа, Буянт-Ухаа 2 хорооллын 3025 өрхийн 12077 хүн амтай. 1 бага сургууль, 4 цэцэрлэг, 1 өрхийн эмнэлэг,150 гаруй аж ахуйн нэгж байгууллагатай болжээ. Ойн баяраар хорооны хөгжил цэцглэлтэнд хувь нэмрээ оруулсан иргэдийг шагнаж урамшуулсан юм.

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт