АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
10-р хорооны Засаг даргын ажлын алба, ахмадын зөвлөл хамтран олон улсын болон Монголын ахмадын баярыг тохиолдуулан ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ. Үйл ажиллагааг нээж ДИХТ, 10-р хороон Засаг дарга Ц. Чинзоригт үг хэлж, баярын мэнд хүргэв. Мөн ахмадын зөвлөлийн дарга Ш. Адъяасүрэн ахмадын баяр угтан хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцууллаа. 7 хоногийн мягмар гариг бүр ширээний теннисний өдөр, пүрэв гариг бүрийг шатрын өдөр болгож байгааг дуулгалаа. Ахмадын баярыг угтаж ахмадуудын дунд дуу, хөгжим, бүжиг, шүлгийн төрлүүдэд эхний 3 байрт шалгарсан ахмадууд концертоо тоглож сонирхуулав. Мөн ширээний теннисний тэмцээнд эхний 3 байр эзэлсэн ахмад тамирчдад өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулав. Хүндэтгэлийн үйл ажиллагаанд Дүүргийн Засаг дарга Ж. Алдаржавхлан, ДИХТ, Нийтлэг үйлчилгээний албаны дарга Ч. Базарзаяа нар туслалцаа үзүүллээ.
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт