2017 онд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн тохижилтын ажлууд
1. 2017 оны 9 сард Төлөөлөгч Ц.Чинзоригт өөрийн хөрөнгөөр /250000 төгрөг/ Морингийн давааны Энхжин дэлгүүр орох төв зам дагуу борооны усанд идэгдсэн , машин явахад хүндрэлтэй 500 орчим метр замыг худгаар нь хайрга хийж, шороогоор дүүргэн трактороор тэгшлүүлэх ажлыг хийсэн.
2.Дүүргийн ИХ-ын төлөөлөгч, Засаг дарга Ц.Чинзоригт нь өөрийн хөрөнгөөр “Буянт-Ухаа Б” СӨХ-той хамтран Буянт-Ухаа 2 хороололруу орох хэсэгт 250 метр шороон замыг грейдэрээр хусуулж, хайрга дэвсэн 18 тонн-ы индүүгээр индүүдүүлж засварлах ажлыг зохион байгуулсан байна. Нийт 1.200.000 төгрөгний ажил хийгдсэн байна.
3.Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Базарзаяа, Дүүргийн ИТХын төлөөлөгч , хорооны Засаг дарга Ц.Чинзоригт нар өөрийн хөрөнгөөр 700000 төгрөгний явган хүний цутгамал гүүр тавих ажлыг Морингийн давааны 135 дугаар сургууль орох замд, 5 дугаар гудамжны баруун талын жалган дээгүүр хийсэн.
4.Морингийн Давааны 4-р гудамжны баруун талын 135 дугаар сургууль, 219 дүгээр цэцэрлэг явах замын жалган дээгүүр автомашины гарц хийлгэлээ. Уг гарцыг 500 гийн ус нэвтрүүлэх хоолой 2 ширхэгийг зэрэгцүүлж, 2 талд нь хашлага амалгаа болгож арматур зангидан бетоноор цутгуулсан. Дүүргэлтэнд 4 хово уулын дайрга асгуулж, трактороор тэгшлүүлснээр уг гарц бэлэн боллоо. Нийт 2.000.000 төгрөгний ажил хийгдсэн.



Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт