Мэдээ мэдээлэл

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН 10-Р ХОРООНЫ ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭЭЖИД ГЭР БЭЛЭГЛЭЛЭЭ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр тус хорооны өрх толгойлсон ээжид өргөө цагаан гэр олголоо.

ХҮҮХДИЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

10 дугаар хороо хүүхдийн баярын арга хэмжээг 63 байрны өмнөх талбайд зохион байгуулж арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, хандив өгсөн аж ахуйн нэгж байгууллагууд оролцсон.Хорооны хэмжээнд 2300 хүүхдэд гарын бэлэг өгсөн.

64 А,Б, БУЯНТ-УХАА СПОРТ ЦОГЦОЛБОР ОРЧМЫН ЗАМЫГ ХУСУУЛЖ ТЭГШЛҮҮЛЛЭЭ

64 А, Б байруудын зүүн зам, Буянт-Ухаа спорт цогцолборын баруун талаар 300 орчим метр газарт усны шугам булснаас замын энхэл донхол гарч автомашин явахад хүндрэлтэй болж, оршин суугчдын санал, гомдол их байсан, уг шороон замыг өнөөдөр техникээр хусуулж, тэгшлүүллээ.

МОРИН ДАВААНД 1,2 КМ ЗАСМАЛ ЗАМЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Морин хороололд тухайн үеийн дүүргийн удирдлагууд 1999 оноос айлуудыг сууришуулж эхэлсэн бөгөөд одоогоор 770 өрхийн 3000 орчим иргэн оршин сууж байна. Уг хорооллын зүүн, баруун төв замуудыг 2016, 2017, 2018 онуудад борооны усаар хагарал үүссэн замуудыг дүүрэг, хорооны удирдлагууд уулын дайргаар хучиж, автогредер, индүү зэрэг техникээр засварлаж байсан бол 2018 оны улсын төсөвт энэхүү замын 1.2 тэрбум төгрөгийг УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б. Энх-Амгалан суулгаж, засмал замын ажлыг эхлүүллээ

ЖАРГАЛАН ЭКО ХОТХОНЫ ӨРХҮҮДЭЭР ОРЖ САНАЛ ХҮСЭЛТИЙГ НЬ СОНСОЖ АЖИЛЛАЛАА

Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч 10-р хорооны Засаг дарга Ц.Чинзоригт нутаг дэвсгэрийн хороолол Жаргалан эко хотхоны иргэдтэй гэрээр айлчилж иргэдийн санал бодлыг сонсож тулгамдаж буй асуудал дээр санал солилцож тодорхой ажлууд дээр анхаарал хандуулж ажиллахаар боллоо.

ӨГӨӨМӨР ӨДӨР ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО

Хан-Уул дүүргийн ажилчны алдар талбайд өгөөмөр өдөрлөг зохион байгуулагдлаа. Өдөрлөгөөр иргэд өөрт хэрэглэгдэхгүй болсон ч бусдад хэрэгтэй зүйлсээ авчирч үнэгүй болон хямд үнээр өгөх, солилцох зэрэг хэрэг тустай үйл ажиллагаа явагдав

МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙН НИЙГЭМЛЭГИЙН ШАГНАЛ ХҮРТЭВ

МУЗН-нийгэмлэг Монгол улсад үүссэний 80 жилийн ойн хүрээнд нийслэлийн хүмүүнлэгийн үйлсийн манлайлагчдыг алдаршуулах ёслолын арга хэмжээ Соёлын төв өргөөнд боллоо. Уг арга хэмжээнд олон сайхан хүндтэй хүмүүнлэгийн үйлстэн, цусны донор эрхмүүдийг алдаршуулан шагнасан

ЗУСЛАН НОГООН БҮСИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хоггүй Хан-Уул аяны хүрээнд зохион байгуулагдаж буй "Зуслан ногоон бүсийн их цэвэрлэгээг хорооны харъяа Туул голын дагуу 135 сургууль, 49,219,230,250 дугаар цэцэрлэгүүдийн болон хорооны албан хаагч нарын хамт түүвэр цэвэрлэгээ хийж, 5 тн хогийг ачиж тээвэрлүүллээ.

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО

Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Дүүргийн прокурор, Замын цагдаагийн алба хамтран замын хөдөлгөөнд дугуйтай оролцох, чихэвч зүүж оролцох, мотоциклтой иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарах, дүрмээ биелүүлж хөдөлгөөнд оролцох талаар үзүүлэх сургалт хийлээ. Мөн улаанзагалмай, татварын хэлтэс, тээврийн цагдаагийн хэлтэсээс оноо нь дууссан жолоочийн давтан сургалтын талаар иргэдэд мэдээлэл өглөө.

УЛААНБААТАР МАРАФОН-2019 ОЛОН УЛСЫН ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦЛОО

5 сарын 18-ны өдөр болсон Улаанбаатар марафон 2019 гүйлтийн тэмцээнд хорооны албан хаагч, хэсгийн ахлагч нар болон иргэд, нийт 70 хүний бүрэлдэхүүнтэй ороцлоо.

ХОРООНЫ АЛБАН ХААГЧ НАР МОД ТАРИХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хорооны албан хаагч нар бүх нийтээр мод тарих өдрөөр 10 ширхэг гацуур, 100 ширхэг шар хуайс тарьлаа

ХОРООНЫ ИРГЭДИЙН ДУНД ШАТРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хорооны иргэдийн дунд Ахмадууд, Залуучууд, өсвөр үеийнхний Шатрын тэмцээн болж өндөрлөлөө.

ЯВГАН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

9,16 хорооны албан хаагч нар болон иргэд, Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Цэвээндулам, Рэнцэнхорлоо нар 2019 оны 03-р сарын 30-ны өдөр Богд ууланд алхалт хийлээ.

МОРИН ДАВААНЫ УРД, БУЦС-ИЙН АВТОБУСНЫ БУУДЛУУДАД ХҮЛЭЭЛГИЙН САРАВЧ,САНДАЛ СУУРИЛУУЛЛАА

2018 онд дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Базарзаяа, Чинзоригт нарын дүүргийн төсөвт суулгуулж байсан автобусны буудлын хүлээлгийн саравч, сандалыг суурилуулах ажил эхэлсэн байна.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАНГИЙН ТАЙЛАН, УУЛЗАЛТАНД ИРГЭДЭЭ ХАМРУУЛЛАА

УИХ-ын гишүүн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан тойргийнхоо иргэд сонгогчидтой хийх тайлан уулзалт болж өнгөрлөө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАНГИЙН УУЛЗАЛТАНД 10 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД ТА БҮХЭН ИДЭВХТЭЙ ХАМРАГДАНА УУ

2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд 11 цагт болно. Морин гэр хороолол, Буянт-Ухаа 2 хороолол, Нисэх гэсэн 3 бүсээс автобусаар үйлчилнэ. Автобусанд 9-10 цагийн хооронд хүнээ суулгаж 10 цагт хөдлөнө.

ИРГЭДИЙН БҮЛЭГ БУЯНТ-УХАА 2 ХОРООЛЛЫН ОЙР ОРЧМЫН ХОГИЙГ ЦЭВЭРЛЭЖ ТЭЭВЭРЛЭЛЭЭ

2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэдийн бүлэг ажиллалаа.

ЦЭРГИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭНД ИРГЭДЭЭ ХАМРУУЛЛАА

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярыг тохиолдуулан Цэрэг, Цагдаа, Дотоодын цэрэг, Онцгой байдлын албанд ажиллаж байсан ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн. Энэ арга хэмжээнд 10 дугаар хорооноос 67 иргэнийг хамруулсан.

МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 98 ЖИЛИЙН ОЙГ УГТАН ЗОХИОН БАЙГУУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭНД ИРГЭДЭЭ ХАМРУУЛЛАА

ХУД-ийн ЗДТГ, Цэргийн штабаас "Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ой"-г тохиолдуулан батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан ахмадуудад нээлттэй өдөрлөгийг Хүннү моллд зохион байгуулсан. Энэ арга хэмжээнд манай хорооноос 50 иргэн, мөн хорооны албан хаагч, хэсгийн ахлагч нар бүрэн хамрагдсан.

ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ, ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА Ц.ЧИНЗОРИГТ БУЯНТ-УХАА 2 ХОРООЛОЛД АЖИЛЛАЛАА

Тус хорооллын чиглэлийн автобусны буудлын байршлыг өөрчлөх, автобусны эцсийн буудлыг хороололтой ойрхон болгох дотогш нэвтрүүлэх зэрэг асуудлаар НТГ-ын Төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн н.Хонгорзул болон иргэн Амармэнд нартай уулзаж холбогдох арга хэмжээг ойрын хугацаанд түргэн шуурхай эхлүүлэх талаар санал бодлоо солилцлоо.

НҮҮРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАЖ АВАХ ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ИДЭВХТЭЙ ОРОЛЦОНО УУ

Нүүрснээс байгалийн хий гаргаж авах төслийн хэлэлцүүлэг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 14 цагаас Нийслэлийн иргэний танхимд болох тул иргэд та бүхэн идэвхтэй хамрагдана уу.

ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХУД-ийн ЗДТГ-ын 05/252 дугаар албан бичгийн дагуу Бүх нийтийн их цэвэрлэгээг 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Бямба гарагт зохион байгуулж явууллаа.

2019 ОНЫ 3 ДУГААР САРЫН ХОГ АЧИЛТЫН ХУВААРЬ

2019 оны 3 дугаар сараас эхлэн хог ачилт энэ хуваарийн дагуу хийгдэнэ.

10-Р ХОРООНЫ ӨРГӨДӨЛ ГОМДОЛ ХАРИУЦСАН АЖИЛТНЫ МЭДЭЭЛЭЛ

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Өргөдөл гомдол хариуцсан ажилтан , зохион байгуулагч Ч.Баярмаа, Холбоо барих утасны дугаар хорооны утас: 77196510, 86821195.

ХҮН АМЫН ДУНД ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ ХАЛДВАРТ БУС ӨВЧНИЙ ЭРТ ИЛРҮҮЛГИЙГ САЙЖРУУЛАХАД ХОРООДЫН ОРОЛЦОО АЯНД 10 ХОРОО ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Хан-Уул дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсээс зарласан "Хүн амын дунд зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлгийг сайжруулахад хороодын оролцоо" аянд 10 дугаар хороо болон хорооны Амин тус ӨЭМТ 1 дүгээр байранд шалгарсан.

ЭНЭ ОНД 10 ДУГААР ХОРООНД , НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ОНХС БОЛОН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА БОЛОН ААН-ИЙН ХӨРӨНГӨӨР 158 САЯ ТӨГРӨГНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДСЭН БАЙНА

НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ОНХС-ИЙН ХӨРӨНГӨӨР Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 7 дугаар байрны орчимд Ахмадын чийрэгжилт, тоглоомын талбайн тохижилтын ажил 63 сая төгрөгөөр хийгдсэн. ХОРООНЫ ЗАСАГ ДАРГЫН САНАЛ САНААЧИЛГА ХӨРӨНГӨӨР Тус хорооны нутаг дэвсгэр дэх тоглоомын талбайн болон ил задгай цахилгааны утасны шалгалтыг явуулж хугацаатай үүрэг өгсөн. Үүний үр дүнд ил задгай цахилгааны утаснуудыг далдалж аюулгүй болгож байна. Морин давааны тоглоомын талбайн эвдрэлтэй хаалт торнуудад төлөөлөгч, Засаг дарга Ц. Чинзоригт 167 м булан төмөр, 47 м кв төмөр, бусад материалуудыг 1 сая төгрөгөөр худалдан авч бүрэн бүтэн болгууллаа. 30 а байрны оршин суугчдын хүсэлтээр тус байрны харалдаа Нисэхийн далан сувгийн шуудууны дээгүүр байсан явган хүний хуучин гүүрийг Засаг дарга Ц.Чинзоригт өөрийн зүгээс 1,7 сая төгрөгөөр засварлах ажлыг хийж гүйцэтгэлээ. Манай хороо-Миний гудамж аяны хүрээнд хорооны гадна үүд орчмоо тохижуулж, хайс хашлагаа будан, хог ангилан ялгах ажлыг эрчимжүүлэхийн тулд хорооны гадна орчинд 4 өнгийн хогийн савыг байршуулахад 750000 төгрөг зарцуулсан. Буянт-Ухаа 2 хорооллын 250-р цэцэрлэгийн 10-н бүлгийн сургалтын танхим болон гадна талбайд нийт 16 ш камер суурилуулж багш, эцэг, эхчүүдэд танилцуулав. Хүүхэд багачуудын сургалтын нөхцөл байдал, багш, эцэг, эхчүүдийн санал хүсэлт зэрэг тал талын нөхцөл байдлыг харгалзан үзэж өөрийн зүгээс 5.400.000 төгрөг зарцуулж уг ажлыг хийж гүйцэтгүүллээ. Уг камер нь Hikivision брэндийн нягтаршил сайтай камерууд бөгөөд бичлэгээ 30 хоног хадгалах хард дисктэй тул энэ хугацаанд бичлэг ухраан үзэх, хуулж авах боломжтой.

10-Р ХОРООНЫ АЛБАН ХААГЧДЫН ОВОГ НЭР, ХОЛБОО БАРИХ УТАС, ЦАХИМ ШУУДАН, ЦАГИЙН ХАВААРИЙН МЭДЭЭЛЭЛ

10 дугаар хорооны Засаг дарга, Зохион байгуулагч, хөгжлийн нийгмийн ажилтан , улсын бүртгэгч, хөдөлмөр халамжийн мэргэжилтэн нарын зурагтай мэдээллийг сайтад байршуулж байна.

61/1,61/2 ДУГААР БАЙРУУДЫН ГАДНА ТАЛЫН ЗАСВАРЫГ ЗАСВАРЛУУЛАХ АЖИЛ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

Тус хорооны 61/1, 61/2-р байруудын гадна талын засварыг оршин суугчдын санал хүсэлтээр засварлуулах ажил амжилттай явагдаж байна. Иргэд орон сууцныхаа гаднах байдлыг сайжруулах ажлыг өөрсдийн хөрөнгөө гаргаж хийлгэж байгаа бөгөөд ДИХТ, 10-р хороон засаг дарга Ц. Чинзоригт зохион байгуулж нэг стандарт, чанар, өнгөтэй болгохоор ажиллаж байна. Уг байрны тоосгон хананд шавар тогтохгүй унаад байгаа тул 10 см-ийн зузаантай стандартын хөөсөнцөр хавтангаар фасадыг хийж гүйцэтгэж байна.

10-Р ХОРООНЫ ИРГЭДЭЭС 5 ИРГЭН МӨНГӨН ГИШҮҮН БОЛЖ БАТЛАМЖАА ГАРДАЖ АВЛАА

ХУД-ийн ИТХ, Улаанзагалмайн хамтын ажиллагааны түншлэл-2018 үдэшлэг арга хэмжээ боллоо. Арга хэмжээнд ДИХТ, Соёлын ордны дарга О. Анхбаяр, О. Баярсайхан, 10-р хорооны ЗД Ц. Чинзоригт болон ХУД-ын ажлын албаны хамт олон, улаанзагалмайн хорооны дарга н. Наранчимэг, сайн дурын идэвхитнүүд, мөнгөн болон онцгой гишүүд оролцлоо.

250 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ОРЧИМД 16 ШИРХЭГ КАМЕР СУУРИЛУУЛЖ ӨГЛӨӨ

ХУД-ийн 10-р хорооны Буянт-Ухаа 2 хорооллын 250-р цэцэрлэгийн 10-н бүлгийн сургалтын танхим болон гадна талбайд нийт 16 ш камер суурилуулж багш, эцэг, эхчүүдэд танилцуулав.

ЗАЛУУ ГЭР БҮЛИЙГ ДЭМЖИЖ ӨРГӨӨ ЦАГААН ГЭР ОЛГОЛОО

УИХ-ын гишүүн Б. Энх-Амгалан тус хорооны 5-н хүүхэдтэй залуу гэр бүлийг дэмжиж өргөө цагаан гэр олголоо. ХУД-ийн 10-р хорооны иргэн М. Мөнхдөл нь эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд ийнхүү өнөөдөр "гэр"ээ хүлээж авлаа.

65-68 ДУГААР БАЙРНУУДЫН АВТОМАШИН ОРОХ ХЭСГИЙН ЗАМЫГ ЗАСВАРЛАЛАА

10-р хорооны 65-68 дугаар байрнуудын автомашин орох хэсгийн замыг бетондууллаа. Нийт 6.7 м3 зуурмаг, хүн хүчний туслалцаатайгаар хийж гүйцэтгэлээ.

ХОРООНЫ БАГ ТАМИРЧИД СОФТ ВОЛЕЙБОЛЫН ТӨРӨЛД ТҮРҮҮЛЖ,8 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНИЙ НИЙЛБЭР ДҮНГЭЭР 3-Р БАЙРАНД ШАЛГАРЛАА

Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит иргэдийн VII их наадам 8-н төрлөөр явагдаж дүнгээ гаргалаа. Нийлбэр дүнгээр 1-р байранд 2-р хороо, 2-р байранд 16-р хороо, 3-р байранд 10-р хорооны иргэдийн баг тус тус эхний 3-н эзэллээ.

10-Р ХОРООНЫ ИРГЭН Ж.ОЧИРБАТЫНХ НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ ТОХИЖИЛТТОЙ ӨРХӨӨР ШАЛГАРЛАА

Манай хороо-Миний гудамж аяны хүрээнд тус хорооны Морингийн 5 дугаар гудамжны 201 тоотод оршин суугч Ж.Очирбатынх Нийслэлийн шилдэг тохижилттой өрхөөр шалгарлаа. Очирбат нь хашааны дотор талаа тохижуулж хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлсэн.

МОРИН ДАВАА,БУЯНТ-УХАА 2 ХОРООЛЛЫН ЧИГЛЭЛД БОГИНО РЕЙСИЙН АВТОБУСНЫ ЧИГЛЭЛ ГАРГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

ДИТХ-ын Төлөөлөгч,10-р хорооны Засаг дарга Ц. Чинзоригт Дүүргийн Засаг дарга Ж. Алдаржавхлангаар уламжлуулан нийслэлийн тээврийн газрын төлөвлөлтийн мэргэжилтэн н. Хонгорзулын хамт Морин даваа-Буянт-Ухаа 2 хорооллын чиглэлд богино рейсийн автобусны чиглэл гаргуулахаар ажиллаж байна.

ХИЙН ДАСГАЛЫН ТӨРӨЛД ЗАЛУУСЫН БАГ 3 ДУГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Иргэдийн спортын 7 дугаар их наадмын хийн дасгалын төрөлд тус хорооны залуус 3 дугаар байр эзэллээ.

10-Р ХОРООНЫ БАГ ТАМИРЧИД ОЛС ТАТАЛТЫН ТЭМЦЭЭНД ГУРАВДУГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Улаанбаатар спорт-2018 тэмцээний хүрээнд болж буй тэмцээнд манай хорооны 31-ээс дээш насны 9 эрэгтэй, 9 эмэгтэй тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож эрэгтэй баг 3-р байр,эмэгтэй баг 4-р байр эзэлсэн амжилттайгаар оролцлоо.

ИРГЭН Ж.ОЧИРБАТЫНХ МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ АЯНЫ ХҮРЭЭНД ШИЛДЭГ ТОХИЖИЛТТОЙ ӨРХӨӨР НИЙСЛЭЛД ШАЛГУУЛЛАА

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар хэрэгжүүлж байгаа "манай хороо-миний гудамж аян"-ны шилдэг тохижилттой өрхөд тус хорооны Морин 5-201 тоотод оршин суух Ж. Очирбатынх Хан-Уул дүүргээс шалгаран нийслэлийн 9 дүүргийн шалгаруулалтанд оролцож байна.

10-Р ХОРООНЫ АЛБАН ХААГЧДЫН МЭДЭЭЛЭЛ

Албан хаагчдын овог нэр, цахим шуудан, холбоо барих дугаар зэргийг орууллаа.

ШАГАЙН НААДГАЙН ТЭМЦЭЭНД 2 ДУГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Тус хорооны Банди ахлагчтай баг хамт олон шагайн наадгайн тэмцээнд 2 дугаар байр эзэллээ

АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 10 дугаар хорооны Засаг даргын ажлын алба, Ахмадын зөвлөл хамтран Олон улсын болон Монголын ахмадын баярыг тохиолдуулан ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН АХМАДУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

УИХ-ын гишүүн Б.Энх-амгалан Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан олон улсын ахмадын баярыг тохиолдуулан 2018.09.28-ны өдөр хорооны ахмадыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭЭЖИД ӨРГӨӨ ЦАГААН ГЭР ОЛГОЛОО

ХУД-ийн ЗДТГ-ын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсээс санаачлан "Бүтээлч хамт олон" сарын аян зохион байгуулж манай хорооны иргэн өрх толгойлсон ээж Б.Уянгаад өргөө цагаан гэр олголоо.

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИАР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2018.09.26-ний өдөр "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг иргэдэд таниулах, хууль эрх зүйн мэдлэг дээшлүүлэх сургалт боллоо.

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ажлын албанаас 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 13 цаг 30 минутаас хорооны иргэний танхимд сургалт зохион байгуулна.

УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭМЧИЙН ҮЗЛЭГ ОНОШЛОГООГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙНЭ

10 дугаар хороонд байрлах "Егнин" нисэх салбар амбулатори эмнэлгийн байранд 2018 оны 09 дүгээр сарын 21,22ны өдрүүдэд 2 өдрийн хугацаанд Уламжлалт Анагаах Ухааны эмчийн үзлэг оношлогоог үнэ төлбөргүй хийнэ.

НИЙСЛЭЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ИРГЭДИЙН ЯВГАН АЯЛАЛЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦЛОО.

Нийслэлийн аварга шалгаруулах иргэдийн явган аялалын тэмцээнд манай хорооны баг тамирчид 5 байр эзэлсэн амжилтаар өндөрлөлөө.

ИРГЭДИЙН СПОРТЫН 7-Р НААДАМД 1 ДҮГЭЭР БАЙР ЭЗЭЛЛЭЭ.

7 дугаар их наадмын явган аялалын тэмцээнд манай хороо тэргүүн байр эзэллээ.

ШАРИЛЖГҮЙ УЛААНБААТАР АЯНЫ ХҮРЭЭНД ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Шарилжгүй Улаанбаатар” аяны хүрээнд тус хорооны нутаг дэвсгэрт “Бүх нийтийн их цэвэрлэгээ”-ний ажлыг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр /Баасан гараг/-т зохион байгуулж явууллаа. 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №05/321 тоот албан бичгийг 81 байгууллага аж ахуйн нэгжүүдэд 2018 оны 06 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд олшруулан тарааж өгч гарын үсэг зуруулсан. Хэсгийн ахлагч нар хариуцсан хэсгийнхээ айл өрх, аж ахуй нэгжүүдээр явж хяналт тавьж, цэвэрлэгээнд гараагүй байсан иргэн, ААН-дэд шаардлага тавьж цэвэрлэгээнд нь гаргав. 105 байгууллагын 310 иргэн 2000 м 2 талбайн хогийг цэвэрлэж 1 рейс буюу 1 тн хогийг ачиж зайлуулсан.

ИРГЭДИЙН ХҮСЭЛТЭЭР ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРИЙГ ЗАСВАРЛАХ АЖЛЫГ ХИЙЛЭЭ

30 А байрны харалдаа явган хүний гүүрийг засварлав.

ҮЕРИЙН АЮУЛД ӨРТӨХ МАГАДЛАЛТАЙ ЗАРИМ ӨРХӨД ШААРДАХ ХУУДАС ӨГЧ АЖИЛЛАВ

Тус хорооны үерт өртөх магадлалтай зарим өрхөд Онцгой байдлын хэлтсийн алба хаагч нар, хэсгийн ахлагч нартай хамтран шаардах хуудас өгч ажиллалаа

254 ДҮГЭЭР БАЙРНЫ ОРШИН СУУГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг дарга Ц.Чинзоригт болон ажлын албаны хамт олон 254 дүгээр байрны оршин суугчидтай уулзалт хийж иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч, зарим асуудлыг нь шийдэж ажиллалаа.

ИРГЭН А.СОЛОНГООД ГЭР БЭЛЭГЛЭВ

Тус хорооны сайхан сэтгэлт гэр бүл А.Энхбаярын гэр бүл, 10 хорооны ажлын албаны хамт олонтой хамтран иргэн А.Солонгод гэр бэлэглэв.

ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан "Нээлттэй өдөрлөг" зохион байгуулав. ХУД-ийн Улсын бүртгэлийн хэлтэс Д.Бадамрагчаа, Э.Бат-очир, ИТХ-ын Төлөөлөгч Ч.Базарзаяа, Төлөөлөгч, Засаг дарга ц.Чинзоригт нар санхүүгийн дэмжлэг үзүүлж шинэ төрсөн 14 хүүхэд, Гэрлэлтээ батлуулсан 2 хосод гарын бэлэг, Дурсамж хадгалуулав.

НОХОЙ БҮРТГЭЛЖҮҮЛЭЛТИЙН АЖИЛ ЯВАГДАЖ ДУУСЛАА

Тус хорооны 6 хэсгийн 634 нохойнд бүртгэлжүүлэлт хийлээ.

НЭГ ӨРХ-НЭГ МОД ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

"БУЯНТ-УХАА 2 ХОРООЛОЛ 2Б СӨХ-н санаачлагаар өрх бүр нэг мод аян амжилттай зохион байгуулагдаж, ХУД-ийн ИТХ-ын ТӨЛӨӨЛӨГЧ 10-Р ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА Ц.ЧИНЗОРИГТ, ХУД-ийн ИТХ-ын ТӨЛӨӨЛӨГЧ Ч.БАЗАРЗАЯА нар нутаг дэвсгэрийн хорооллын иргэддээ мэндчилгээ дэвшүүлж үг хэлэн нээлтийн ажиллагааг эхлүүллээ.

ЗАСАГ ДАРГА Ц.ЧИНЗОРИГТ ЭРДМИЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Буянт-Ухаа" цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн 4 бүлгийн 131 сурагч мөнгөн хонхоо энгэртээ зүүж, эрдмийн баярын өдөрлөгөө ээж, аав, үе үеийн багш, дүүрэг хорооны удирдлагуудын хамтаар баяраа тэмдэглэлээ.

ХАМТРАН ТУРШЛАГА СОЛИЛЦОВ

2018 оны 05 сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 10-р хорооны ажлын алба, 49-р цэцэрлэгийн эрхлэгч Б. Оюунцэцэг болон багш ажилтнууд нар хамтран Төв аймгийн Алтанбулаг сумын Г.Баасанжаргал эрхлэгчтэй Ирээдүй цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран туршлага солилцлоо.

БҮХ НИЙТИЙН НОГООН БҮСИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Морингийн баруун хэсэг, Туул голын ай сав дагуух газрыг Аж ахуйн нэгж байгууллагуудын албан хаагч 114 иргэний хамт 3 километр газрыг цэвэрлэж 4 тн хогийг Khan-Uul Tohijilt Uilchilgeenii Tuv ийн машинд ачууллаа.

10-Р ХОРООНЫ ИРГЭН НАРАНЦЭЦЭГТ ШАГНАЛ ГАРДУУЛАВ

Тус хорооны 35а байрны оршин суугч өндөр настан Г. Наранцэцэг нь байрныхаа ойр орчмын газруудыг өөрийн санаачилгаар өглөө бүр 06 цагаас эхлэн цэвэрлэдэг. Энэхүү сайн дурын ажлыг урамшуулж Нийслэлийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны зөвлөх, 10-р хорооны ИНХ-ын тэргүүлэгч П. Сайнчулуун болон хорооны ИНХ-ын тэргүүлэгч, ахмадын зөвлөлийн дарга Ш. Адьяасүрэн нар шагнаж бэлэг гардуулав.

"МИНИЙ ЭХ ОРОН-МИНИЙ НҮДЭЭР" СЭДЭВТ ГАР ЗУРГИЙН УРАЛДААН БОЛЛОО

УИХ-ын гишүүн Б. Энх-Амгалангийн ажлын албанаас санаачлан зохион байгуулсан "Миний эх орон миний нүдээр" гар зургийн уралдаанд 10-р хорооноос 135-р сургууль, 49, 230, 219, 250-р цэцэрлэгийн хүүхэд багачууд амжилттай оролцож шагналын болон бэлгийн хур буулгалаа.

ЭХ ҮРСИЙН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Эх үрсийн баярын арга хэмжээг хорооны хэмжээнд тэмдэглэн өнгөрүүллээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН АЛДАРТ ЭХИЙН ОДОНГООР ШАГНАГДСАН ЗАРИМ ЭХЧҮҮДЭД ОДОНГ НЬ ЗҮҮЖ ӨГӨВ

Эх үрсийн баярыг тохиолдуулан УИХ-ын гишүүн Б. Энх-Амгалан Төрийн ордны танхимд Хан-Уул дүүргийн эхчүүдийн төлөөлөлд "Алдарт Эх"-ийн 2-р одонг энгэрт нь зүүж өгөв. Уг арга хэмжээнд ДИХТ, 10-р хорооны Засаг дарга Ц. Чинзоригт байлцаж, одон хүртэж буй эхчүүдэд Д. Уламбаярын "Дээд ухаан" номыг гардууллаа.

ЭЭЖ БОЛ ЕРТӨНЦ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

ХУД-ийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид болон ХУД-ийн ЗДТГ хамтран алдарт эхийн 1 ,2-р одонгоо хүртэж буй ээжүүддээ зориулан 2 дахь жилдээ зохион байгууллаа. Арга хэмжээг нээж НИТХ-ын төлөөлөгч, ХУД-ийн Засаг дарга Ж. Алдаржавхлан, ИТХ-ын дарга Б. Цэрэн нар үг хэлж, ээжүүддээ баярын мэнд хүргэв.

61,62 ДУГААР БАЙРНЫ ОРШИН СУУГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 10-р хорооны Засаг дарга Ц. Чинзоригт 61/1, 61/2-р байрны гадаа ажиллаж оршин суугчидтай уулзлаа. Тус байрны иргэд байрны гадна талын фасад, дээд давхарын айлуудын агааржуулалт байхгүйгээс мөөгөнцөртсөн болон бусад тохижилтын асуудлуудыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг өглөө.

АХМАД ЗАЛУУ ҮЕИЙН ЗАЛГАМЖ ХОЙЧ ХОЛБОО ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХУД-ийн 9, 10, 16-р хорооны Буян-Ухаа бүсийн Ахмадын зөвлөлөөс "Ахмад, залуу хойч үеийн залгамж холбоо" өдөрлөг 2018.06.06 ний өдөр боллоо. Өдөрлөгт ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Ч. Базарзаяа, ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 10-р хороон Засаг дарга Ц. Чинзоригт, Дүүргийн Ахмадын зөвлөлийн дарга Ц. Совдоо, 9-р хорооны Засаг дарга М. Насанжаргал, ХУД-ийн 16н хорооны ахмадын зөвлөлийн дарга нар 9, 10. 16-р хорооны ахмадууд оролцлоо.

"ӨГӨӨМӨР ӨДӨР" ӨДӨРЛӨГИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Тус хорооны албан хаагч, хэсгийн ахлагч нар иргэдийн хамт "Өгөөмөр-өдөр" өдөрлөгийн арга хэмжээнд оролцлоо.

ХОРООДЫН ӨРХИЙН ЭМЧ, АЖИЛТНУУДЫН ДУНД ГАР БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн хороодын өрхийн эмч, ажилтнуудын дунд гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 05.06-ний өдөр 135 дугаар сургуулийн спорт зааланд амжилттай болж өндөрлөв.

МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ АЯНЫ ХҮРЭЭНД НИСЭХИЙН ДАЛАН СУВГИЙН ЦЭВЭРЛЭГЭЭГ ХИЙЛЭЭ.

Аяны хүрээнд далан сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна.

МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ АЯНЫ ХҮРЭЭНД ТҮҮВЭР ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЛЭЭ

Манай хороо-Миний гудамж аяны хүрээнд тус хорооны нутаг дэвсгэрт дүүргийн ТҮТ-ийн Иргэдийн бүлэг түүвэр цэвэрлэгээ хийлээ.

БИД ХАМТДАА ХӨГЖӨӨНТ БУУХИА ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

10 дугаар хорооны Засаг даргын нэрэмжит "Бид хамтдаа" хөгжөөнт буухиа тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАН "МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ" АЯНЫ ТАЛААРХИ МЭДЭЭЛЛИЙГ ӨГЧ АЖИЛЛАВ

Хорооны ажлын алба, цагдаа, дүүргийн засаг даргын тамгын газрын ТНААХ-ийн мэргэжилтэн Ч.Ишдулам, ТҮТ-ийн гэрээний мэргэжилтэн Уянга нар тус хорооны байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй уулзаж тодорхой мэдээллүүдээр хангаж ажиллалаа.

ИРГЭДИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨРТӨӨЧИЛСӨН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт Нийтийн Аж Ахуйн Хэлтэс болон Албан бус насан туршийн боловсролын төв хамтран зохион байгуулж буй өртөөчилсөн сургалтанд хэсгийн ахлагч нар болон иргэдийг хамрууллаа.

МАЛ БҮХИЙ ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс малыг зөвшөөрөгдсөн бүсрүү гаргах ажлын хэсгийнхэн хорооны мал бүхий иргэдтэй уулзав.

2 ДУГААР БАЙРНЫ ПОДВАЛИЙН ОЛОН ЖИЛ ЦЭВЭРЛЭГДЭЭГҮЙ БОХИРЫН ЛАГ ШАВАР, ХОГИЙГ ЦЭВЭРЛЭЖ АЧУУЛЛАА

2 дугаар байрны подвалийн олон жил цэвэрлэгдээгүй бохирын лаг шавар,4.5 тн 3 машин хогийг цэвэрлэж ачууллаа.

МАЛ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ ГАЗРЫГ ИРГЭДЭД ХУВААРИЙН ДАГУУ ТАНИЛЦУУЛЛАА

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, арцатын ам, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт мал нүүлгэн шилжүүлэх иргэдэд газар олгох талаар газар дээр нь танилцуулж саналыг нь авч ажиллав.

"ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН ОРШИНО" СЭДЭВТ СУРГАЛТ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

10 дугаар хорооны иргэд болон ахмад настангуудын дунд "Эрүүл биед саруул ухаан оршино" сэдэвт сургалтыг 2018 оны 04 дүгээр сарын 06-ний өдөр 15 цагаас нийт 55 иргэний дунд зохион байгуулж явууллаа.

ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ-Д ИДЭВХИТЭЙ ОРОЛЦООРОЙ

Цэвэрлэгээ нэгэн зэрэг нийслэл даяар 11:00 цагт эхлэх тул ААН, байгууллагууд 90 минутын турш ойр орчмынхоо хог хаяглоыг цэвэрлэж, хана фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав,үүд довжоогоо угааж,гадна талбайгаа чийгшүүлнэ үү.

7 дугаар байрны урд талын шувууны цангасыг цэвэрлэж, хлораминаар ариутгал хийлээ

Буянт-Ухаа СӨХ нь 34,35 дугаар байрны эргэн тойрон болон тоглоомын талбайн хогийг цэвэрлэж, 7 дугаар байрны орчмын шувууны цангасыг цэвэрлэж, хлораминаар ариутгал хийж ажиллалаа.

Хар шувууны бөөгнөрөлийг бууруулах зорилгоор ЧХОУНБ-ын ойр орчмын модыг хэлбэржүүлэх тайралтын ажлыг зохион байгуулав

Хар шувууны бөөгнөрөлийг бууруулах зорилгоор Нисэх буудал болон хорооны ойр орчмын модыг хэлбэржүүлэх тайралтын ажлыг зохион байгууллаа.

10 дугаар хорооны ИНХ-ын дарга Д.Дашдорж, ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг дарга Ц.Чинзоригт нар 49 дүгээр цэцэрлэг дээр ажиллалаа

ХУД-ийн Боловсролын хэлтсийн 10 жилийн ойг тохиолдуулан хүүхдүүддээ монгол зан заншил, монгол наадгайг сургалтын хөтөлбөртөө оруулан зааж сургаж байгаа талаар эрхлэгч Б.Оюунцэцэг танилцууллаа.

Казак иргэдтэй уулзалт зохион байгууллаа

Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалангийн зөвлөх Н.Амарсайхан 9,10,16 дугаар хорооны Казак иргэдтэй уулзаж "Наурызын баяр"-ын мэнд хүргэж тоглолтын билет гардуулав

34,35 дугаар байрны үүсмэл хогийн цэг дээр хогийн бункер байршууллаа

ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Базарзаяа, төлөөлөгч, Засаг дарга Ц.Чинзоригт нар 10 дугаар хорооны 34,35 дугаар байрны үүсмэл хогийн цэг дээр хогийн сав байршууллаа.

Гэр бүлийн баяр хөөр сургалтыг амжилттай зохион байгууллаа

10 дугаар хорооны ажлын алба, ДЗОУБ-тай хамтран иргэдийн дунд"Гэр бүлийн баяр хөөр"сургалтыг 2 өдрийн турш амжилттай зохион байгууллаа

Амин тус ӨЭМТ дээр очиж ажиллалаа

Төлөөлөгч,Засаг дарга Ц.Чинзоригт, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн нар Амин тус ӨЭМТ дээр очиж ажиллан зарим тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж ажиллахаар боллоо

Хүнсний эрхийн бичгээр үйлчлүүлж буй иргэдэд шинэ журмыг танилцуулав

Сургалтыг Нийгмийн халамжийн албаны дарга Б.Дагвадорж, Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтэн С.Байгалмаа нар болон албаны мэргэжилтэнгүүд , хорооны ажлын алба хамтран явууллаа

Залуучууд бидний оролцоо-Нийслэлийн хөгжилд сэдэвт хэлэлцүүлэг уулзалтыг зохион байгууллаа

Хорооны 18-35 насны залуучуудын дунд хэлэлцүүлэг уулзалтыг зохион байгууллаа.

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрөөр 4 хүүхэдтэй ээжийг баярлуулав.

Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч О.Анхбаяр, Хүүхдийн элч, дуучин Б.Халиун нар өрх толгойлсон ээжийг баярлууллаа.

Цэцэрлэгийн хүүхдүүдэд музей үзүүллээ

49,250 дугаар цэцэрлэг,135 дугаар сургуулийн хүүхдүүдэд музей үзүүллээ.

4 дүгээр сарын хог ачилтын хуваарь

10 дугаар хорооны 4 дүгээр сарын хог ачилтын хуваарь

10 дугаар хорооны хог ачилтын хуваарь

3 дугаар сарын хог ачилтын хуваарь

Хорооны улсын бүртгэгчээс төрийн үйлчилгээ үзүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт

Улсын бүртгэгч ажил үүргийн хуваарийн дагуу ажлаа гүйцэтгэж байна.

10 дугаар хорооны хог ачилтын хуваарь

2017 оны хог ачилтын хуваарийг зарын самбар, мэдээллийн самбарууд дээр байршуулан ажиллаж байна.

2017 онд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн тохижилтын ажлууд

Морингийн давааны Энхжин дэлгүүр орох төв зам дагуу борооны усанд идэгдсэн, машин явахад хүндрэлтэй 500 метр газар, Буянт-Ухаа 2 хороололруу орох хэсэгт 250 метр шороон замыг тэгшлэх, морингийн даваанд явган хүний цутгамал гүүр тавих, мөн морингийн даваанд автомашины гарц хийх зэрэг ажлуудыг хийсэн байна.

2017 онд Дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлууд

Дүүргийн хөрөнгө оруулалтаар Морин хороололд хүүхдийн тоглоомын талбай, Дархан хэрлэн ХХК нь 50 сая төгрөгний үнэ бүхий 50000000 төгрөгний тохижилтын ажлууд тус тус хийгдсэн байна.

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд Улс болон Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлууд

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар /нийт 30 сая төгрөгөөр / МИАТ-ийн спорт заалны уулзвараас хойшоо 34 дүгээр байрны араар Нисэхийн 3 дугаар гудамж хүртэлх 600 метр шороон замын ажлыг грейдэрээр хусуулж, хайрга дэвсэн индүүдүүлэх ажлыг хийхэд хяналт тавьж ажилласан.

Хороо 50 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ

Хорооны 50 жилийн ойн баярыг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

10 дугаар хороо 50 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ.

Хорооны 50 жилийн ойд зориулж хамран сургах тойргийн цэцэрлэгүүдийн дунд Буухиа тэмцээнийг зохион байгуулах

Үнэгүй үзлэг шинжилгээ хийгдлээ.

Эрүүл мэндийн даатгалаа төлсөн иргэдээс 1. Урьдчилан сэргийлэх, 2. Эрт илрүүлэх үзлэг, 3. Оношлогоо шинжилгээг үнэгүй авлаа.

Хорооны танилцуулга

Тус хороо нь анх 1957 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор байгуулагдан ажиллаж байгаад, хүн амын төвлөрөл ихэссэнтэй холбогдуулан 1987 оноос Ажилчны районы 15-р хороо болон өөрчлөгдсөн.

Баннер

Хэрэглэгчийн хандалт